Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй хэмээн мэдээллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа ирэх сарын 15-ны 18:00-нд дуусах бөгөөд шалгалтыг ирэх зургадугаар сарын 8-наас 11-ний хооронд авахаар төлөвлөөд буй юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэхдээ “Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгон судлах агуулгаар буюу хүндрүүлж авдаг байсан бол энэ жил зөвхөн заавал судлах судлагдахуунаар элсэлтийн ерөнхий шалгалтыг авна” хэмээн онцолсон билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ