"З.Энхболд Монголын ард түмэнд очих ашгийг ганцаараа сорж байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

"З.Энхболд Монголын ард түмэнд очих ашгийг ганцаараа сорж байна"

"З.Энхболд Монголын ард түмэнд очих ашгийг ганцаараа сорж байна"

Эдийн засагч Лүндэгийн Наранбаатар өнөөдөр АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд болон “Страто” компанийн талаар мэдээлэлхийж, ноцтой баримт дэлгэлээ.

Тэрбээр УИХ-ын дарга асан, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболдын талаар мэдээлэл хийхээр өнөөдрийн хурлыг зарласан. З.Энхболд нь төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан ашиг олдог байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандах гэж байна.

З.Энхболд нь “Хишиг арвин”, “Страто”, “Суруга Монгол” гэдэг гурван компаниар дамжуулан ашиг олдог тул дээрх гурван компанийн талаар мэдээлэл өгье.

“Страто” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг гэдэг хүн ажилладаг. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь тэрхүү А.Баттүшигтэй хамтран хоёр компани эзэмшиж байна. Энэ хоёр компаний Гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг. Тэр бүү хэл З.Хишигтогтох, А.Баттүшиг нар бүр нэг өрөөнд суудаг гэдгийг би өмнө нь илчлэхэд намайг З.Энхболд цагдаад өгөн шалгуулж, хувийн хонгил руугаа оруулахыг завдсан.

Шивээ овоо суманд “Страто” ХХК нь 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийг 2018 онд барьж ашиглалтад оруулсан байна. Энэ компани техник, эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байхад баригдаад ашиглалтад орсон байна. З.Энхболдын төрсөн дүүтэй хамаарал бүхий энэ компани сард 50 мянган тонн нүүрс авч угаагаад цааш нь зарж байна. Энэ компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас жилд 1.5 сая тонн нүүрс худалдан авч угааж ашиг олж байна. Энэ компани одоо бүр хүчин чадлаа нэмэгдүүлээд, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг хүчин чадалтай болж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай З.Энхболдын компанийн орлогыг Монголын 2.1 сая хүнд хуваахад хүн бүрд 1 сая төгрөг ногдохоор байна. Ийм их ашиг олдог атлаа улсад татвар төлөхгүй хэмээн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд явж байна.

“Страто” ХХК-ийг З.Энхболд байнга өмгөөлдөг. Тэр битгий хэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1.5 сая тонн авч ашиг олдог мөртлөө АМНАТ-ийг төлөхгүй байх хуулийг батлуулах гэж хичээсэн.

З.Энхболдын эхнэр н.Бат-Өлзий гэдэг хүн байгаа. Аль ч нам ялсан энэ эмэгтэй Хууль зүйн яаманд газрын даргын ажил хийж байна. Тэр хүн З.Энхболдын хувийн хонгилыг ажиллуулж, хэлмэгдүүлэх ажил хийдэг.

Хоёрдугаарт, З.Энхболд “Хишиг арвин” гэдэг ХХК-тай холбоо хамааралтай. “Ардчилсан хүчний холбоо”-г З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулагчдын нэг болох Тулгат гэгч нь “Хишиг арвин” гэдэг ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хамаарал бүхий энэ компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайд хөрс хуулж, асар их ашиг олж байгаа.

Улс төрийн нөлөө бүхий хүмүүс Япон улсын иргэнийг хилсээр яллаж хөөж явуулаад “Суруга Монгол” ХХК-ийг дээрэмдэж авсан. Тэр компанийн эзэмшиж байсан газар дээр “Хүннү 2222” гэдэг хороолол боссон. Энэ хорооллын таван орон сууцны наймдугаар давхрыг тэр чигт нь З.Энхболдын төрсөн дүү авсан байна. Энэ байруудын үнэлгээ нь 4-5 тэрбум төгрөг хүрнэ. Тэр хүн ямар мөнгөөрөө ийм их байр авсан асуудлыг хуулийн байгууллагуудаар шалгуулж тогтоолгоно.

З.Энхболд гэдэг хүн Монголын нийт ард иргэдэд очих ёстой ашгийг ганцаараа сорж байгаа учраас би тэр хүнийг шалгуулах хүсэлтээ гаргаж байна. Хоёрдугаар З.Энхболыг хаана  нэр дэвшинэ, би тэр тойрогт нь өрсөлдөнө” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж