"АНУ-ын арми Уханьд коронавирус авчирсан байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

"АНУ-ын арми Уханьд коронавирус авчирсан байх магадлалтай"

"АНУ-ын арми Уханьд коронавирус авчирсан байх магадлалтай"

БНХАУ-ын Гадаад хэргийн яам коронавирусийн тархалтад АНУ-ын арми хариуцлага хүлээх ёстой байж магадгүй гэж үзжээ.

Тодруулбал, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн тэргүүн Роберт Редфилдийн "АНУ-д томуугаар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд шинэ төрлийн коронавирус илэрсэн" гэх мэдээллийн хариуд “АНУ-д халдвар хэзээнээс эхэлсэн болон хэдэн хүнд илэрсэн бэ? Ямар ямар эмнэлэгт эмчилж байна? Америкийн арми коронавирусийг Уханьд авчирсан байх магадлалтай. Ил тод, шударга бай! Мэдээллээ олон нийтэд дэлгэ! АНУ дэлхий нийтэд тайлбар өгөх хэрэгтэй” хэмээн англи хэлээр жиргэсэн байна.

Үүнээс өмнө ч мөн Хятадын тал “Covid-19” Хятадад анх дэлгэрсэн боловч яг  тодорхой үүсгэгчийн талаар ойлголт байхгүй байгаа талаар хэдэнтээ мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: FOX NEWS, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
20
ХахаХаха
19
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж