Харшил, ханиад, "Covid-19" ямар ялгаатай вэ? | News.MN

Харшил, ханиад, "Covid-19" ямар ялгаатай вэ?

Харшил, ханиад, "Covid-19" ямар ялгаатай вэ?

Харшил, ханиад, "Covid-19" ямар ялгаатай вэ?

Covid-19 вирусийн халдвар авагсдын тоо 134768-д хүрч, дэлхийн олон улс, орныг айдаст автуулан том арга хэмжээнүүд хойшилж, нислэгүүд цуцлагдаж, хоолой загатнаж, ханиахдаа хүртэл хүмүүс өөрсдөөсөө айж байна.

Нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед вакцин бүтээхээр ажиллаж буй Маёо клиникийн захирал, тус клиникийн Халдварт өвчин судлах төвийн профессор Грег Поланд ард иргэдэд өвчний төстэй шинж тэмдгүүдийг хэрхэн ялган таних тухай зөвлөгөө өгчээ.

Нүд загатнах, нус гоожих бол харшлын шинж тэмдэг

Доктор Доланд “Улирлын шинжтэй харшил нүд болон хамарт нөлөөлөх нь их. Харшил ихэнхдээ хамарт нөлөөлдөг бөгөөд зарим тууралтыг эс тооцвол бүх шинж тэмдэг толгойд мэдэгдэнэ” хэмээн хэлжээ.

Ханиад, коронавирус хоёрын шинж тэмдэг нэлээд төстэй

Ханиад, коронавирус хоёр ижилхэн бүх биед нөлөөлдөг. "Ханиад, коронавирус хоёр харшлаас ялгаатай. Нус гоожихгүй ч байж болно, харин хоолой хатах, ханиах, халуурах, амьсгал давчдах шинж тэмдэг голдуу илэрдэг. Гэхдээ халуундаа анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд харшлаас болж халуурах үе бий. Гэхдээ харшлаас үүдсэн халуун хэрвээ та астматай биш бол амьсгал давчдуулахгүй".

Харшлын шинж тэмдэг ихэвчлэн хөнгөн илэрдэг

Доландын тайлбарласнаар, хэрвээ та жил бүр нэг үед ижил шинж тэмдэг үзүүлдэг бол тэр нь улирлын чанартай харшил байж болзошгүй аж. Энэ тохиолдолд өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Коронавирус, ханиад хоёрын шинж тэмдэг харшлынхаас ялгаатай

“Хэрвээ коронавирус, эсвэл ханиад хүрвэл бүх бие ядарч, хүндүүрлэх болно. Заримдаа орноосоо ч өндийхөд бэрх болдог. Эдгээрийг харшлын шинж тэмдгээс амархан ялгаж болно. Харшил бие ядраах тохиолдол байдаг ч булчин өвтгөдөггүй”.

Энгийн болон хөнгөн ханиадыг танихад хялбар

Хэрвээ өндөр нас болон өөр шалтгаанаар дархлаа муудаагүй бол хэвтэж амраад, тохирсон эмчилгээ хийвэл энгийн ханиад түргэн хугацаанд эдгэдэг.

Харин коронавирус болон хүнд ханиад удах тусам хүндэрдэг

Хэрвээ та коронавирус, эсвэл хүнд ханиад хүрсэн бол цаг өнгөрөх тусам биеийн байдал хүндэрнэ. Иймд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. “Хэрвээ амьсгал богиносч, давхцаж байвал коронавирусийн халдвар авсан байх аюултай. Хүнд ханиад уушгинд нөлөөлж ижил шинж тэмдэг үзүүлэх магадлалтай. Гэхдээ аль нь ч бай даруй эмчид хандах шаардлагатай”.

Коронавирусийн эхний шат, ханиад, харшлын шинж тэмдэг төстэй байж магадгүй

Харамсалтай нь коронавирус болон ханиад, харшлын шинж тэмдгүүд эхэн үедээ тун төстэй илэрдэг. Зарим тохиолдолд коронавирус ч нэг их хурц шинж тэмдэг үзүүлэхгүй байх боломжтой. Тиймээс ялангуяа эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа бол анхааралтай байж, шинж тэмдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэдэгт өндөр настай, астматай, зүрхний өвчин болон чихрийн шижинтэй, жирэмсэн хүмүүс багтаж байгаа аж.

Коронавирус эдгээр сэдэвтэй холбогддог

Хэрвээ та өөрийгөө халдвар авсан гэж үзэж байвал эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Үүнд:

  • Та сүүлийн үед аялсан уу? Тийм бол хаашаа?
  • Таны гэр бүл, ажил, сургуулийн хэн нэгэн аялсан уу? Хаашаа аялав?
  • Сэжигтэй газраас ирсэн хүн гэртээ оруулсан уу?
  • Усан онгоцонд суусан уу?
  • Өвчин илэрсэн газрын ойролцоо амьдардаг, эсвэл зорчсон уу?

“Эдгээр асуултад яг л мөрдөгч шиг болсон бүх үйл явдлаа санаж байгаад хариулах хэрэгтэй. Хэрвээ бүх асуултад үгүй хэмээн итгэлтэй хариулсан бол шингэн зүйл сайн уугаад сайн амрах хэрэгтэй” хэмээн доктор Поланд зөвлөжээ.

Мөн тэрбээр “Дээрх зөвлөгөө хачин санагдаж магадгүй ч зөв зүйл. Учир нь эмнэлгийн байгууллагуудад хүн бүрийг шалгах төхөөрөмж байхгүй. Санаа зовж байвал эмчид хандаад, шинж тэмдгээ хэлэн зөвлөгөө авч болох юм. Тэр хугацаандаа аль болох өөрийгөө тусгаарлаж, хэрвээ эмчийн зааврыг дагаад бие тань дээрдэхгүй бол шинжилгээ өгнө үү” хэмээжээ.

Коронавирус биш байлаа гээд сэтгэл амарч болохгүй

“Сүүлийн хэдэн сард 30 сая америк хүн ханиад хүрч, тэдний 300-500 мянга нь эмнэлэгт хэвтэж, 30 мянга орчим нь нас барсан. Ихэнх хүмүүс энгийн ханиад хэмээн нэрлэдэг өвчиндөө нэг их санаа зовдоггүй. Гэвч үхлийн аюултай гэгдэж буй коронавирус ижил хугацаанд 5000 орчим хүний аминд хүрсэн”

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-13 66.181.182.180

Улиралын ханиад болон байнга хавар хоолойны ангинаар өвдөж халуурдаг бага насны болон том хүмүүс өвчнөө танихгүй хэцүү байх юм байна даа .Дандаа биеэ чагнаж явах нь туйлын хэцүү стрисст жинхэнэ утгаараа орох нь байна.Манай эмч нар зөвөлгөө сайн өгөх хэрэгтэй..Миний хувьд хоолой улиралын чанартай өвддөг болохоор үнэнг хэлэхэд айж байна шүү.

Avatar

Зочин 2020-03-13 202.21.107.94

Ургамалын харшил эхлэхээс өмнө энэ вирус нь устачхаасай. Харшилтай хүн балрах юм бна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж