Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон.
Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх хугацаанд хэлтэс, тасаг, хороодынхоо жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчиддаа долоо хоног бүрийн гурван өдрийн цалинтай чөлөө олгов.
Ингэхдээ төрийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс чөлөөнд хамрагдсан албан хаагчдын ажлыг бусад нь орлох, өдрүүдийг нь зөрүүлэх зэрэг зохицуулалт хийлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Холбоотой мэдээ