Шилдэг сурагчид андгай өргөнө

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Шилдэг сурагчид андгай өргөнө

“Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  энэ сарын 14-ний өдрийн 11:00 цагаас Төрийн ордонд болох юм байна. Энэ ёслолд нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд Орон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулна.  Мөн урлаг соёлын  жүжигчид, бүжигчид урилгаар оролцох юм. Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолд  Монгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс хамтран оролцох юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж