
ОХУ төсвийн алдагдлаа бууруулах арга зам хайж байгаа юм. Сүүлийн арван жилийн хугацаанд Орос төрийн өмчийн компаниудаа хувьчлахаас зайлсхийн, хувьчлахгүй байх бодлого баримталж байсан юм. Өөрчлөгдсөн бодлогын хүрээнд эрчим хүчний хоолойнуудын оператор Транснефть, төрийн өмчийн ВТБ болон Русхидро усан цахилгаан станцыг зарахаар төлөвлөж байна. Компаниудын хэдэн хувийг хувьчлалаар зарах талаараа харин ноён Уваров мэдэгдээгүй. Эдгээр компаниудын хөрөнгийн маш бага хэсгийг хэдийн хувьчилсан байгаа. Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр тус улсын төсвийн алдагдал огцом нэмэгдсэн. Энэ жил ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ний таван хувиас давах төлөвтэй байна гэж ерөнхий сайд Владимир Путин лхагва гаригт мэдээлсэн. Хэдэн жил дараалан өсөлттэй байсны дараа өнгөрсөн жил ОХУ-ын ДНБ 7.9 хувиар буурсан юм.
Т.Бадрах