Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллажээ. Шалгалтаар автобусны жолоочийн бүхээг, салхины шил болон түүний хажуу талын хэсгүүд, зорчигчийн суудлын түшлэгийн доод тал, зорчигчийн дээд бариулуудыг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд зөрчлүүдийг бүрэн арилгаагүй, тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй “Эрдэм транс” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 6, 11-ний өдөр “Баянхошуу”, “Гандан”, “III IV хороолол”, “Зайсан” автобусны зогсоолууд дээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК, “Трансбус” ХХК, “Автобус нэгдэл” ХХК, “Эмсид” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Атибус” ХХК, “ГБУС” ХХК-иудын 77 их багтаамжийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьсан байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-13 103.14.36.18
Өнөөдөр хүн цөөтэй автобус ирэхээр нь сууж үзлээ цэвэрлэгээ гайгүй байсан. Нарны замаар яваад ТБД андууд руу эргэдэг автобус шүү. Харин цонхнууд нь онгойхгүй байна лээ. Тэгэхээр агаар сэлгэлт жаахан муу санагдсан.
Зочин 2020-03-13 202.126.89.28
Bainga shalgaj baigaarai
Үнэн 2020-03-13 66.181.181.60
Цэвэрлэгээ нь муу !
зочин 2020-03-13 119.40.100.66
сууж үзэж байж л мэднэ цэвэрлэгээ муу бгаа
зочин 2020-03-13 64.119.22.55
ийм бохир байдаг тул алхаж явсан нь хавьгүй дээр манай ялангуяа дундаас дээш насны хүмүүс их бохир хувцастай байдаг үнэхээр хэзээ нэг юм биеэ зөв сайхан цэвэрхэн авч явдаг болох юм бол доо
Зочин 2020-03-13 202.21.125.146
Отгонсүх даргатай хариуцлага тооц. Би цэвэрлүүлээд байгаа гээд л өөрийгөө рекламдаад байсан.