Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллажээ. Шалгалтаар автобусны жолоочийн бүхээг, салхины шил болон түүний хажуу талын хэсгүүд, зорчигчийн суудлын түшлэгийн доод тал, зорчигчийн дээд бариулуудыг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд зөрчлүүдийг бүрэн арилгаагүй, тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй “Эрдэм транс” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 6, 11-ний өдөр “Баянхошуу”, “Гандан”, “III IV хороолол”, “Зайсан” автобусны зогсоолууд дээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК, “Трансбус” ХХК, “Автобус нэгдэл” ХХК, “Эмсид” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Атибус” ХХК, “ГБУС” ХХК-иудын 77 их багтаамжийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ