МАХН, ИЗНН, Ногоон намтай хамтарч сонгуульд оролцоно | News.MN

МАХН, ИЗНН, Ногоон намтай хамтарч сонгуульд оролцоно

МАХН, ИЗНН, Ногоон намтай хамтарч сонгуульд оролцоно

МАХН, ИЗНН, Ногоон намтай хамтарч сонгуульд оролцоно

МАХН, ИЗНН хамтран 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох болсон талаараа өнөөдөр /2020.03.13/ мэдээлэл хийлээ. Үүнээс өмнө МАХН болон Ногоон нам хамтарч ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэгдэн оролцох болсон талаараа мэдээлж байсан билээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх ёстой. Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ заалт хэвээр байх уу, үгүй юу гэдэг дээр бид СЕХ-той зөвлөлдсөн. СЕХ-ноос нам, эвслүүд онлайн хэлбэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруул гэдэг зөвлөмж өгсөн. Өмнө нь МАХН болон Ногоон Нам 2020 оны сонгуульд эвсэл болж оролцохоо зарласан. Үүн дээр Иргэний Зориг Ногоон Нам нэгдэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурах гэж байна" гэв.

Харин ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монголын ард түмэн туйлдаж байна. Тиймээс МАН, АН гэдэг хоёр том хүчний эсрэг ард түмэн нэгдэхээс өөр арга алга. Цаашид нэг том хүчин болж, МАНАН тогтолцооны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлье гэж бусад намуудад уриалж байна. Ялсан намд Монголын бүх өмчийг өгдөг болчихоод байна. Үүний эсрэг бид тууштай тэмцэнэ” гэлээ.

МАХН, Ногоон Нам, ИЗНН-ын хамтран ажиллах санамж бичигт “Өнөөгийн Монгол Улсад үүсээд буй хямралыг цэгцлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож байна. МАХН, Ногоон Нам, ИЗНН нь цаашид Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хамтран боловсруулахдаа хүчирхэг бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах, байгалийн нөөцийг ард түмний дундын, хамтын өмч болгох шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулна” гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-13 92.240.174.221

Yun songuul ve bolio Enkhbayr p***a mini uvchin garchaad bhad songuul yariad bhiin z**l

Avatar

Зочин 2020-03-13 66.181.186.188

амжилт

Avatar

Зочин 2020-03-13 66.181.186.188

Manangaas zalhaj bna amjilt

Avatar

Зочин 2020-03-13 66.181.186.188

манан г унгаах хүч хэрэгтэй зөв

Avatar

цэцэг 2020-03-13 66.181.186.188

болж байна

Avatar

Зочин 2020-03-13 66.181.186.188

оk

Avatar

Зочин 2020-03-13 66.181.186.188

зөв амжилт

Avatar

болд 2020-03-13 66.181.186.188

маш зөв изнн зөв нам

Avatar

1125 2020-03-13 202.131.225.197

100 ЯМААНД 60 УХНА… НАМ ГЭХ МАФИУД НЭГД. ХАРИН АРД ТҮМНЭЭ БҮҮ ТАЛЦУУЛ, ҮГҮЙ БОЛ ТАР

Avatar

АН 2020-03-13 66.181.171.26

Ардчилсан энэ жил суудаг таг алдана. Тэр нь Адшаа, Ажнай Бат-Эрдэнэ, АСА Дагвадорж

Avatar

Зочин 2020-03-13 192.82.76.8

энхбаярыг харахаар л ой гутах юм. Авилга албан тушаалыг үнэлж зарсан түүз гарчихсан амьтныг сөхрүүлдэг байсан нөхөр одоо нэг их саймшрах болж

Avatar

IZNN gej Zorig agsanii duu Oyuunii nam munuu 2020-03-13 64.119.26.198

Ingej biyee uneleh deeree tultsiimuu

Avatar

Зочин 2020-03-13 66.181.161.37

зайл зайл юун сонгууль

Avatar

Zochin 2020-03-13 202.21.105.186

Irgenii zorig nogoon nam umnu ni SHINE namtai evselee geed bsan bish uu

Avatar

Зочин 2020-03-13 192.82.64.197

ИЗНН хэнтэй нийлж бгаагаа мэдэж бгаа гэж найдаж бна

Avatar

Zochin 2020-03-13 202.55.188.41

МУ-ын 3 дахь ерөнхийлөгч, миний ганц итгэдэг улс төрч. Өнөөдөр худал ялсан ч насгүй дээ, санаа зоволтгүй. Үнэн үүрд ялдаг юм. Тандаа амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж