Хандиваар цугласан 391,6 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд гардууллаа | News.MN

Хандиваар цугласан 391,6 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд гардууллаа

Хандиваар цугласан 391,6 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд гардууллаа

Хандиваар цугласан 391,6 сая төгрөгийг БНХАУ-ын ЭСЯ-нд гардууллаа

Засгийн газраас анх зарласан "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяны хүрээнд цугласан 391,6 сая төгрөгийн хандивыг өнөөдөр /2020.03.13/ Гадаад харилцааны яаманд Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулж өглөө.

Монгол Улсын Засгийн газраас "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аяныг хоёрдугаар сарын 18-ны өдөр зарлаж, хандивын данс нээснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдэгдэж байсан билээ.

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ БНХАУ-ЫН ТАЛТАЙ ХАМТЫН ХҮЧЭЭР ШИЙДНЭ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР: 

-Хятадын Засгийн газар, ард түмэн корона вирусийн халдварын эсрэг далайцтай, нөр их тэмцэл өрнүүлсний үр дүнд шинээр өвчилж байгаа болон нас барсан хүний тоо эрс буурсан. Өвчлөлийн байдлыг богино хугацаанд хяналтад авч, ялж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулж байна. Хятад улсын хүнд үед Монгол Улс, Монголын ард түмэн үргэлж хамт байсныг энд бас дурдъя. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Монголын ард түмнийг төлөөлж мөнхийн хөрш Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлсэн. Нөгөөтэйгүүр манай хоёр орны харилцаа дэлхий дахинд үлгэр жишээ болсныг харуулсан гэж үзэж байгаа.

Монголд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнд харамсалтай байна. Гэвч бид энэ өвчлөлийг хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын төлөө тэмцэж байгаа. Өвчний байдлаас шалтгаалж хоёр талын хамтын ажиллагааны төслүүд зогсч, экспортын орлого мэдэгдэхүйц буурч, улсын төсвийн орлогын буурах магадлал ажиглагдаад байна. Гэвч өвчний байдал намжсаны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтын хүчээр шийдвэрлэх боломж бий гэж найдаж байгаа. Бид БНХАУ-д дэгдээд байгаа коронавирусийн халдвартай тэмцэж буйд дэмжлэг болох зорилгоор "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Монголын ард түмэн, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа нэгдсэн. Аянаас цугларсан мөнгийг өнөөдөр гардуулж өгч байна. Далайд дусал нэмэр болох болтугай хэмээлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандив өргөсөн бүх иргэддээ баярласнаа илэрхийлсэн юм. “Мөнхийн хөршдөө туслах сэтгэлийн дэмжлэг”-т нийт 188 иргэн, 43 аж ахуйн нэгж хандив өргөн нэгджээ.

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААГАА УЛАМ САЙЖРУУЛНА

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ: 

-"Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монголын Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаандаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа. Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм. Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье" хэмээлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард түмэн 2020-03-13 202.131.238.166

Гадаад хэргийн Сайдаа битгий тэнэгт, Хятадад өгөх тусламж болсон 30,000 мянга болоо юм биш үү.Монголчууд бид хэдийгээр тусач улс боловч өөрийн оронд энэ өвчин ороод ирсэн байгааг бодож болдоггүй юмуу

Avatar

Зочин 2020-03-13 202.131.238.166

МУ-ын Ерөнхийлөгч хонь өгч байгаа биз дээ

Avatar

Зочин 2020-03-13 202.9.46.217

ЗГ 200,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсээр байтал ингэтлээ чичрэнэ гэдэг бол хятадын мөнгөнөөс хамааралтай хэсэг бүлэг мафи хүмүүсийн ажиллагаа гэдэг нь ажиглагдаж байна

Avatar

zochin 2020-03-13 192.82.74.151

ulaanbaatar beejin chigleliin nislegee hoyor taliin mash sain hyanaltiin door neeh tsag ni bolson, gehdee guravdagch ulsiin irgediig mongold nevtruulehguigeer zohion baiguulah heregtei, delhiid garah gartsaa neemeer baina shuu,

Avatar

ми овогтынхон байна !!! 2020-03-13 202.9.46.217

ганхүү булгантуяа бадамсүрэн цэрэнбат цогтбаатар бямбацогт !!!

Avatar

Зочин 2020-03-13 66.181.161.50

Мѳнгѳ шилжүүлэх гэтэл болохгүй байсан.

Avatar

h 2020-03-13 202.179.24.211

Тусламж үзүүлэх нь зөв тэгэхдээ энд байгаа нэг сайд та явж ажлаа хийнэ үү. Ховоор биш Сэтгэлээр ажлаа хийхийг танаас уриалж байна. Цаана чинь таны мэдлийн гол гол эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтнууд өдөр шөнөгүй нойр хоолгүй цалин мөнгөгүй жинхэнэ СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР зохих хууль дүрэм журмын хүрээнд зүтгэж байна.

Avatar

MGL 2020-03-13 202.179.31.20

Нэг их хятадыг үзэн ядсан хүмүүс.Энэ чинь олон улсын хэмжээнд мөрдөгддөг ёс зүй.Энэ мөнгө ийм том улсад юу ч болохгүй.Харин манай улсад хүнд үе тохиолдвол энэ мөнгө чинь хэд нугараад ороод ирнэ.

Avatar

Хуульч 2020-03-13 202.9.46.217

БУЛГАНТУЯА ХҮҮХЭН МИЕЭЭНХБОЛДЫНХОО ЗААВАРААР АЖИЛЛАВ

Avatar

Зочин 2020-03-13 202.9.46.217

Хятадаас санхүүждэг манан мафийнхан илчлэгдэж байна !!!

Avatar

Зочин 2020-03-13 202.9.46.217

ЦОГТБААТАР ЦЭРЭНБАТ ЯАСАН ИЧМЭЭР ЮМ ?!

Avatar

X 2020-03-13 67.175.230.242

Odoo bolno.Uursduu buun urtei baij hugjiltei ulsad dolignohoo bolio!!!!

Avatar

strange 2020-03-13 207.6.112.23

Baahan hujaagiin erliizuud bolioch ee , MOngoliin usiig uuj baigaa yum bol naad mongoo Mongoliin emenelegt handivla!

Avatar

Sunny 2020-03-13 202.126.89.174

Odoo boliochee oorsdoo dulaarhaar ayuld orh gj baij

Avatar

Зочин 2020-03-13 66.181.164.241

hehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж