Сонсголонгийн замыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Сонсголонгийн замыг хүлээн авлаа

Сонсголонгийн 24 см зузаантай бетонон хучилттай, 5.5 км урт даацын замыг шинээр барьж, нээлтээ хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. “Монос”-ын уулзвараас Нисэх, Сонсголонгийн уулзвар хүртэлх 5.5 км цемент бетонон хучилттай авто замыг өргөтгөсөн энэхүү ажлын чанарт 60 жилийн баталгаа өгөөд байгаа юм. Монголд анх удаа үндэсний компаниуд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан төмөр-бетон хучилттай даацын авто замын ажлыг гүйцэтгэсэн юм. Өнөөдөр ийм баталгаа өгсөн зам Монгол Улсын хэмжээнд байхгүй бөгөөд хамгийн сайн чанарын зам болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Тэгвэл өнөөдөр энэхүү зам дээр Улсын комисс ажиллаж хүлээн авлаа.  

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж