“Архигүй Монгол” чуулган болов | News.MN

“Архигүй Монгол” чуулган болов

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

“Архигүй Монгол” чуулган болов

“Архигүй Монгол" үндэсний чуулган өнөөдөр болов. Тус чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтнууд, аймгийн засаг дарга нар нийлсэн 100 гаруй хүн оролцов. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж буй аж.

Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10 000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин өсчээ.  Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгджээ. Архины үүдэлтэй хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна. Архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж , архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсч байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж байна. Тиймээс архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаварыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцолж байв.

 Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 59.153.113.23

архины хэрэглээ аюулын түвшинд хүрсэн байхад төр засаг юугаа харж, дүлий дүмбий оргиод зүгээр суугаад байгаа юм бэ, харин ч бүр сурталчилахыг зөвшөөрч байна, үүнийг хориглох хэрэгтэй, наадах чинь үндэсний аюулын хэмжээнд хүрчихээд дэлхийн дундаас даваад байна, тиймээс хэвлэл мэдээллээр байнга хүчтэй сурталчилгаа явуулж архийг нийгмээр жигшдэг үзэл бодлыг тараан дэлгэрүүлж танилуулан сурталчилах хэрэгтэй, тэгэхгүй бол үндэстнийг устгах хэмжээнд очих нь байна шүү, монголчууд бол эрх таньх өссөн хүмүүс ш дээ, бэрхшээл үзээгүй, өлсөж цангаж үзээгүй, жаахан ажил хийх бол үхлээ хатлаа, ядарлаа стрессэдлээ гээд баашлаад унадаг, дээр нь таслана, луйвардана, хулхидана, хулгай хийнэ, худлаа ярина, ийм байдаг бизнес хэн ч хамтарч хийхгүй, тэгвэл эдийн засаг хөгжихгүй өнгөрсөн 25 жил шиг сайхан амандаа орсон том том мөрөөдлөө мөөрсөөр дуусдаггүй баяр цэнгэл шоугаа хийсээр тасарч унах даа

Зочин 2015-11-11 103.26.195.23

Ард иргэдээ ажилтай орлоготой л байлга, тэгвэл наад асуудал чинь аяндаа алга болно. Тэрнээс Төрөөс хяналт тавьж хааж хориглоод ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг хангалттай харлаа ш дээ. Бэлэн олон улсуудын туршлага байна Өрх бүрийг үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэхийг элдэв саадгүй дэмжил дээ.

Зочин 2015-11-11 103.26.195.23

Ард иргэдээ ажилтай орлоготой л байлга, тэгвэл наад асуудал чинь аяндаа алга болно. Тэрнээс Төрөөс хяналт тавьж хааж хориглоод ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг хангалттай харлаа ш дээ. Бэлэн олон улсуудын туршлага байна Өрх бүрийг үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэхийг элдэв саадгүй дэмжил дээ.

Зочин 2015-11-11 202.70.46.20

архи бол мансууруулагч хар тамхитай яг ижил шүү дээ нэг шил архи бол ердөө 500 төгрөгний үнэтэй байдаг гээд л сурталчилгааг ерөөсөө хийхгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж