“Архигүй Монгол” чуулган болов

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

“Архигүй Монгол” чуулган болов

“Архигүй Монгол” чуулган болов

“Архигүй Монгол" үндэсний чуулган өнөөдөр болов. Тус чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтнууд, аймгийн засаг дарга нар нийлсэн 100 гаруй хүн оролцов. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс болж амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж буй аж.

Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10 000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин өсчээ.  Мөн нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгджээ. Архины үүдэлтэй хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна. Архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж , архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсч байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж байна. Тиймээс архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаварыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцолж байв.

 Г.ТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж