Дотоодын бүтээгдэхүүнүүдээс хаяг, шошгын зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Дотоодын бүтээгдэхүүнүүдээс хаяг, шошгын зөрчил илэрчээ

НМХГ-ын дэд даргын баталсан “Шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд үндэслэн шалгалт хийжээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 175 үйлдвэрийн шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлэн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөнөөс гадна зөрчлийг арилгаж ажиллах талаар албан тоот хүргүүлсэн байна.       

Тиймээс НМХГ-аас  аж ахуйн нэгж иргэдээс нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хаяг шошгон дээр анхаарч байх, бүтээгдэхүүнийг хадгалах хадгалалтын горим дээр анхаарах, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлчилгээний заалнаас өөр газарт тусад нь хадгалах, даруй буцаалт хийж хэвших, үйлчлүүлэгч хэрэглэгчид худалдан авч буй буй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тогтмол харж авах, хаана хэн үйлдвэрлэснийг тодруулж хэвших хэрэгтэйг иргэд, аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа .Ингээд НМХГ-аас компаниудын зөрчлийг нэрлэж байна.

Шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн

  1. “ХАВТ ИДЭР” ХХК-ий “ПИАРТАН” нэрийн хатаасан гурилны шошгонд үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах нөхцөл, хадгалах хугацааг тэмдэглээгүй.

  2. “Pop corn” хаяг байршил тодорхойгүй, хадгалах хугацаа, хадгалах нөхцөл тодорхойгүй, утас нь болохгүй /буруу/

  3. “ТЭРГҮҮН” НБЦ “Тэргүүн” хаяг, тэжээллэг чанар, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацааг тэмдэглээгүй

  4. “СТИМО” ХХК-ий “Цэцгэн” жигнэмэг хадгалах хугацаа, тэжээллэг чанар, хугацаа дуусаад буцаалт хийгдээгүй 3 сар болсон.

  5. “СО” нэрийн кимчи: үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэгч, тэжээллэг чанар, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, шошгон дээр байгаа утас нь холбогдох боломжгүй.

  6. “ЭБУЦА” нэрийн “хийцтэй борцтой цай” үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, гаж нөлөө, хориглох заалт тэмдэглээгүй шошгон дээр байгаа утас ашиглалтанд байхгүй, холбогдох боломжгүй дугаарууд.

  7. “ДЭЛГЭРЭХ” бейкери нэрийн напелион тэжээллэг чанар, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, стандартын тэмдэглэгээ буруу, шошгон дээрх утас энэ үйлдвэрийн утас биш гэсэн хариу өгч байна.

  8. “ТӨГӨЛДӨР” ХХК-ий “напелион” үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэсэн он сар өдөр, тэжээллэг чанар, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй. Гэрээр үйлдвэрлэл явуулдаг.

  9. “ЧАНДМАНЬ ЗАНГИЛАА” ХХК-ий “хэрчсэн гурил” хаяг тодорхойгүй, үйлдвэрлэсэн он сар өдөр тэмдэглэгдээгүй, шошгонд байгаа утаснууд нь холбогдох боломжгүй.

  10. “ЗӨГИЙН БАЛ” үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн он сар өдөр, хаяг байршил, тэжээллэг чанар, гаж нөлөө, хориглох заалт тэмдэглээгүй, холбогдох утасны дугаар байхгүй.

  11. “ХАС МОНГОЛ” ХХК-ний “УГАЛЗ” үйлдвэрийн “напелион” хадгалах хугацаа, хадгалах нөхцөл буруу, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, найрлага буруу бичигдсэн, стандартын тэмдэглэгээ буруу, утас ны орох ярианы эрх хаагдсан.

  12. “ТӨГС ЧАНАР” ЦЕХ-ийн “ТӨГС АМТ” нэрийн кекс хадгалах хугацаа, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ, стандартын тэмдэглэгээ бичигдээгүй, утас нь холбогдох боломжгүй.

  13. “NOSO” ХХК-ий “ОКЕЙ” нэрийн кимчи хадгалах нөхцөл буруу, утас нь орох ярианы эрх хаагдсан.

  14. “БҮЖИН” кембаб шошгын стандартын шаардлага хангахгүй, гэрээр үйлдвэрлэл явуулдаг.

  15. “АРИУН ХУРЫН ХИШИГ” ХХК “напелион” хаяг байршил тодорхойгүй, хадгалах нөхцөл, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглээ бичигдээгүй, стандартын тэмдэглэгээ буруу, хугацаа буруу.

  16. “ӨГӨӨМЖ ХҮНС НАРИЙН БООВНЫ ЦЕХ”–ийн “БҮЖИН” нэрийн “напелион” үйлдвэрийн хаяг тодорхой бус, хадгалах хугацаа буруу, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, стандартын тэмдэглэгээ буруу, утасны орох ярианы эрх хаагдсан.

  17. “ЗООСТ” нэрийн даршилсан ногоо үйлдвэрлэгч, хадгалах хугацаа, тэжээллэг чанар, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт бичигдээгүй, шошгонд бичсэн хаяган дээр байхгүй.

  18. “ОРГИ ҮНДЭС” ХХК-ий “PINGU” нэрийн цөцгийтэй тараг нь 10 дугаар сарын 20 өдрийн хяналт шалгалтаар 11 дүгээр сарын 30 гэсэн сар өдрийг урьдчилан тавьсан, мөн тус компанийн үйлдвэрлэсэн гэх ямар ч хаяг шошгогүй иштэй хөлдөөсөн тараг

  19. “ГРАНД ТОТАЛ” ХХК-ий “Ургацын хишиг” хүнсний үйлдвэрт үйлдвэрлэсэн напелионы шошгод үйлдвэрийн хаяг, хадгалах хугацаа, нөхцөл буруу бичигдсэн, үйлдвэрлэсэн огноо тэмдэглэгдээгүй, хүнсний нэмэлтийн олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй үэрэг зөрчилтэй бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж