Г.Шийлэгдамба МАХН-ын генсекийн суудлаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба МАХН-ын генсекийн суудлаа өгчээ

МАХН Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ерөнхий сайдад өгч түүний орлон гүйцэтгэгчээр шадар сайд Ц.Оюунбаатар томилогдсон. Мөн Г.Шийлэгдамба МАХН-ын  ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа ч өгөхөөр болжээ. Учир нь тэрбээр АТГ-т шалгагдаж байх хугацаанд намын ажил үүрэг цалгардах ёсгүй хэмээн үзэж ийнхүү ажлаа өгөх хүсэлтээ гаргасан байна.  

Тэгвэл өнөөдөр 18 цагаас МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс залуучуудын холбоо хуралдаж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд хэнийг суулгаж болох тухай мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж