Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, хүүхэд амиа алджээ

Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослоор долоо хоногийн дотор долоон хүн гэмтэж, гурван хүн амь насаа алджээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт /2020.03.09-13/ нийт 588 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 418 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байсан аж.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүүхэд, насанд хүрээгүй хоёр хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10 маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч таван настай эмэгтэй Б-гийн амь насыг хохироосон хэрэг энэ сарын 9-нд 17:29 цагийн орчимд гарчээ.

Мөн өдрийн 14:00 цагийн үед тус аймгийн Сайхандулаан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Б-гийн амь насыг хохироожээ. Түүнчлэн энэ сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст сумын гуравдугаар багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тус тус шалгаж байгаа юм.

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж