60 жил ханилсан хос "Covid-19"-ийн улмаас нэг өдөр нас баржээ | News.MN

60 жил ханилсан хос "Covid-19"-ийн улмаас нэг өдөр нас баржээ

60 жил ханилсан хос "Covid-19"-ийн улмаас нэг өдөр нас баржээ

60 жил ханилсан хос "Covid-19"-ийн улмаас нэг өдөр нас баржээ

60 жил ханилсан Итали хос шинэ коронавирусийн халдварын улмаас хоёр цагийн зайтай нас баржээ. 82 настай Севера Белотти болон 86 настай Луижи Каррара нар амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Италийн хойд хэсгийн Бергамо мужийн Альбино хотдоо тусгаарлагдан өнгөрүүлсэн байна. Хос хоёрын хүү Лука Каррара хэлэхдээ аав, ээж хоёр нь 39 хэм хүртэл халуурч, ямар ч эмнэлгийн тусламж дэмжлэггүй найман хоногийн турш өөрсдийгөө тусгаарлажээ. Мөн Лука Каррара ээж, аавыгаа нас барж байхад хажууд нь байж чадаагүйдээ тун харамсч байгаа ажээ.

Тэрбээр "Тэд тун ганцаардаж нас барсан. Тэр вирус яг ингэж л ажиллаж байна. Чиний хайртай хүмүүсийг ганцаардуулж, тэдэнд баяртай гэж хэлэх, тэднийг тэвэрч, ядаж тэдэнд ая тухтай байх боломжийг өгөхгүй байна. Бүр тэдэнд бүх зүйл удахгүй сайхан болно гэж худлаа ч хэлж чадахгүй байна шүү дээ" хэмээжээ.

Мөн аав, ээжийнх нь ойролцоо эмч байхгүй байсан аж. Лука түргэн тусламж дуудсан боловч хэн ч ирээгүй байна. Тэрбээр энэ тухай ярихдаа "Би түргэн тусламжийг буруутгахгүй ээ. Харин тэднийг аврах гэж хичээсэнд нь баярлалаа гэх хэлмээр байна. Гэхдээ Бергамо хотын Папа Хуан XXXII эмнэлгийнхэн ажлаа тун муу хийсэн гэж хэлмээр байна. Тэд ээж, аавыг минь хаана хэвтүүлэх, яаж эмчлэхээ мэдэхгүй, эмч нар нь зүгээр хэнийг үхүүлэх, хэнийг амьдруулахыг л шийдэж настай хүмүүсийг үхэг гээд орхиж байсан" хэмээжээ.

Мөн Лука Каррара өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээж, аавтайхаа салах ёс гүйцэтгэжээ. "Сайн уу, аав аа, ээж ээ? Энэ муу ёрын вирус та хоёрыг минь нэг өдөр авч одлоо. Та хоёр одоо ч наанаа хэрэлдэж байна уу?" гэсэн захидал бичсэн байна. Лука болон түүний эхнэр, хүүхдүүд одоогийн байдлаар тусгаарлагдаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
132
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж