Ээлжит бус чуулган хуралдахгүй, хаврын чуулгантай золгоно

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган хуралдахгүй, хаврын чуулгантай золгоно

Ээлжит бус чуулган хуралдахгүй, хаврын чуулгантай золгоно

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлтэй энэ үед УИХ-ын чуулганыг хүлээж буй хэд хэдэн хууль бий. Цаг хугацааны хувьд хорио цээрийн дэглэмтэй энэ үед  хамгийн хэрэгтэй хуулиуд. Гэвч УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулахгүй, хаврын чуулгантайгаа золгох бололтой. Учир нь онцгой дэглэмтэй энэ үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, хүмүүсийг нэг дор цуглуулах нь эрсдэл дагуулах учраас ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй болжээ. Одоогоор Төрийн ордонд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ч явуулахгүй, тогтсон цэгүүдээр дамжин явах шийдвэр гаргасан байгаа юм.

Тиймээс энэ удаагийн парламент ээлжит бус чуулганыг зарлахгүй, хорио цээр тавигдсаны дараа хаврын чуулганаа эхлүүлж, яаралтай шийдэх хуулийн төслүүдээ хэлэлцэх бололтой.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХҮЛЭЭЖ БУЙ ХУУЛИУД:

  • Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг  татвараас чөлөөлөх хуулийн төсөл. Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны гуравдугаар сарын 1-ээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө гэж тооцоолж буй. Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.
  • Монгол Улсын УИХ  зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийг нэг удаа тэглэсэн. Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг “Эрдэнэс Монгол” компани хийж буй. Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • Мөн Засгийн газраас төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд 30-100 хувь түрээсийн төлбөрөө хөнгөлөөд байгаа юм.
  • Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж