Л.Гантөмөр сайдыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Л.Гантөмөр сайдыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр сайдыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө

 

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдэвт Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний V чуулган өнөөдөр төрийн ордонд болж байна.

 

Чуулганд шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачлага, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн, тэдгээртэй хамтран ажилладаг уламжлалтай юм.

 

Чуулганы үеэр МЗЭХ-оос БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг холбооныхоо хүндэт гишүүнээр өргөмжлөв.  Тус холбооноос дөрвөн  жил тутамд залуу эрдэмтэн судлаачдыг дэмжихэд хувь нэмэр оруулсан хүнийг онцолж  хүндэт гишүүнээрээ өргөмжилдөг юм байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн сайд Л.Гантөмөр “Залуу судлаачид маань намайг  эгнээндээ элсүүлж авч байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэнтэйгээ хамт Монголын Улсын хөгжлийн төлөө зүтгэх болно” хэмээлээ. Тэрбээр мөн эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгт суурилан үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай гэдгийг чуулганд оролцогчдод хэллээ.    

 

Г.ТУУЛ

  

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 59.153.113.15

энэ БЯ дээр доргүй цус ойртоод байхаар ингэхгүй яадаг юм. наад цэцэрлэгийн чинь эрхлэгч бодвол тэр тогооч дүүгээ турхираад багш нараа эргүү болтол нь дарамталсан нь ингээд ямар юм хагарвал юун дотроо гэдэг билээ тэрийг хэрэгжихгүй болтол нь галзууруулсан байна. тэр Отгонбаяр гээд нэг сайд хийдэг луйварчин нь бас яг адилхан тэр газрын дарга Сүхбаатар гэдэг юмаа турхираад хүмүүсийг доромжилуулаад, Сүхбаатар нь одгэрэл ч билүү бас нэг сагсуу залууг турхираад нөгөөх нь үүдэн дээрээ үсэрч ирж настай, салбартаа байтугай нэр хүндтэй, өөрсдөөс нь ёс суртахууны %д хэд дахин илүү хүнийг чинь хорих лагерийн хоригдолоос дор "Гар та нар, зайл" гээд шууд хөөгөөд гаргачихсан: бүр гайхаад дуугарах ч учраа олохоо байчихдаг юм байна лээ. дараа нь бүр бодоод 4 жилийн өмнөх юм гэхэд чинь 4 жил би лав тийм юмтай учирчихаад нойр ч хүрэхгүй байна. Наад нялх хүүхэд чинь бол шөнө хар дарж зүүдлэх энүүхэнд

зочин 2015-11-11 103.10.22.118

Тэнэг юмнууд битгий атаархаж хүн муу хэлж бай.

садө 2015-11-11 202.21.106.164

Энхтүвшин энэ хоер шинжлэх ухааны төлөө, инновацийн төлөө естой юу ч хийгээгүй дээ

Адар 2015-11-11 103.229.121.79

Энэ амьтан шинжлэх ухаанд юу хийсэн юм бол? ичиж үхээсэй

hurdan ogtsroosoi 2015-11-11 103.26.193.200

Hamgiin showchin hereggui said!!!