Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өөрийгөө тусгаарлажээ. Учир нь түүний эхнэр Их Британи руу явж ирээд ханиадтай төстэй шинж тэмдэг үзүүлж, Covid-19 вирусийн шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарчээ.
Тус улсын засгийн газраас өнөөдөр /2020.03.13/ хийсэн мэдэгдэлд Трюдогийн эхнэр Софи Грегори Трюдо өчигдөр/2020.03.12/-өөс эхлэн хөнгөн халуурах зэрэг шинж тэмдэг үзүүлж эхэлсэн талаар дурджээ. Тэрбээр даруй эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө авсан бөгөөд шинжилгээний хариу эерэг буюу халдвартай хэмээн гарсан аж.
Трюдогийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Тэрбээр өөрийгөө тусгаарлан гэрээсээ ажиллахаар шийджээ. Энэхүү үйл явдлаас шалтгаалан зарим уулзалтууд хойшлогдсон бөгөөд Канад дахь коронавирусийн асуудал гэх мэт яаралтай ажлын талаар Трюдо туслахуудтайгаа утсаар ярин ажиллах юм байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ