Англи иргэнтэй нийлээд 207 хүний шинжилгээ сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Англи иргэнтэй нийлээд 207 хүний шинжилгээ сөрөг гарчээ

Англи иргэнтэй нийлээд 207 хүний шинжилгээ сөрөг гарчээ

Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьцыг өчигдөр /2020.03.12/ ХӨСҮТ-д хүргүүлсэн байна. Тус иргэний хоёр дахь  шинжилгээний хариу өнөөдөр гарч, хариу нь сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарчээ. Өнөө өглөөний байдлаар тусгаарлагдсан иргэний биеийн байдал хэвийн, халуурах шинж тэмдэг илрээгүй гэж Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Өлзийт хэллээ. Тэрбээр “Тусгаарлагдсан англи иргэний биеийн байдал хэвийн байна. Мөн түүнтэй хавьталд орсон 181 хүнийг тогтоож, аймаг, сумын эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Тиймээс гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөсөн. Увс аймгийн хэмжээнд хяналтын постод алба хаагчид 24:00 цагаар, мөн эргүүлийн алба хаагчид ажиллаж байна” гэлээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Увс аймгийн хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа аж. Тодруулбал, томоохон худалдааны төвүүд болон дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Түүнээс гадна халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149 хүн өнөөдрийн 58 хүн гээд нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Сануулахад, ХӨСҮТ-д нэг, хоёрдугаар хавьтал болон бусад иргэдийн шинжилгээ үргэлжилж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж