Английн Премьер лигийн Челси багийн залуу авьяастан Каллум Хадсон-Одои шинэ коронавирусийн халдвар авсныг багийн зүгээс мэдээллээ. Одоогийн байдлаар түүнтэй ойр байсан арын албаныхан, үндсэн багийн тоглогчид болон дасгалжуулагчид засгийн газрын зааврын дагуу өөрсдийгөө тусгаарлажээ.
Мөн тус багийн зүгээс бэлтгэлийн баазынхаа нэг хэсгийг хааж тусгаарласан байна. Өдгөө 19 настай англи залуу тоглогч өнгөрөгч Даваа гариг (2020.03.09)-аас эхлэн халдварын шинж тэмдэг үзүүлж эхэлжээ. Түүний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан ба одоо тэрбээр өөрийгөө тусгаарлаад буй аж. Хэдий шинжилгээний хариу нь эерэг гарсан ч тэрбээр одоогийн байдлаар эрч хүчтэй, аль болох хурдан бэлтгэлдээ буцаж ормоор байгаагаа илэрхийлжээ.
Мөн Английн Премьер лигийн Лейстер Сити багийн гурван тоглогч болон Манчестер Сити багийн хамгаалан тоглогч Бенжамин Менди нар өөрсдийгөө тусгаарлажээ.
Холбоотой мэдээ