Угандад алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Угандад алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ

ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдож ажиллаж байхдаа амиа алдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Эх сурвалжид мэдээлснээр, дэд хурандаа Б.Сайнболор ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтаад тэр чигтээ сэрээгүй бололтой. Тиймээс зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм байна. Дэд хурандаа Б.Сайнболор нь БНЭУ-ын Хилийн хүчний академи зэрэг олон газарт алба хашиж байсан бөгөөд Удирдлагын сургуулийн анхны сонсогчдын нэг байжээ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж