"Covid-19"-ийн тархалтад газар зүйн байрлал нөлөөлж байж болзошгүй | News.MN

"Covid-19"-ийн тархалтад газар зүйн байрлал нөлөөлж байж болзошгүй

"Covid-19"-ийн тархалтад газар зүйн байрлал нөлөөлж байж болзошгүй

"Covid-19"-ийн тархалтад газар зүйн байрлал нөлөөлж байж болзошгүй

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар /2020.03.13/ 134 мянга орчим хүн өвчилж, 5000 орчим хүн нас бараад байна. Халдвар Япон, Өмнөд Солонгос, Иран, Хятадын Хубэй муж, Итали, АНУ зэрэг улс орнууд хамгийн их тархаад байгаа билээ. Эдгээр улсууд нь дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн дагуу 30-50 хэмийн зурваст оршдог бөгөөд “Сovid-19”-ийн тархалтад эдгээр бүс нутгуудын газар зүйн байрлал нөлөөлж байж болзошгүй гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.

Хэдий халдварын голомт болсон Хятад улстай ойр, нягт харилцаа холбоотой боловч Зүүн Өмнөд Азийн зарим орнуудад тархалт харьцангуй бага байгаа нь ийм дүгнэлтэд хүргэсэн байна. Мөн дээрх халдварын тархалт өндөр байгаа улс орнууд нь цаг агаарын хувьд харьцангуй чийглэг, дулаан уур амьсгалтай байгаа юм. АНУ, Ираны судлаачдын дэвшүүлсэн таамгийн судалгааны тайлан “Social Science Research Network” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэнийг хэвлэлүүд онцолжээ.

Хятадын Гуанжоу хотын Сун Ят Сений их сургуулийн судлаачид “Covid-19” нь цаг уурын нөхцөлд мэдрэмтгий, хамгийн тохиромжтой агаарын хэм нь цельсийн +8.72 хэм орчим гэж тооцоолж байсан нь АНУ, Ираны судлаачдын сүүлийн таамагтай таарч байгаа юм.

Судалгаанд дурдсанаар, дэгдэлт хамгийн өндөр байгаа бүс нутгуудын агаарын дундаж температур цельсийн 5-11 хэм, агаарын чийгшил 47-79 хувьтай байгаа аж. Мөн тэгээс доош хэмийн температуртай хотуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг ч мөн дурдсан байна.

Эх сурвалж: AP, SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж