Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Арсенал багийн ахлах дасгалжуулагч Микел Артета шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Өдгөө 37 настай испани ахлах дасгалжуулагч энэ тухай ярихдаа "Үнэхээр сэтгэл гутарч байна. Би биеэ муудмагц шинжилгээ өгсөн. Аль болох хурдан тэнхэрч ажилдаа эргэн орно" хэмээжээ.
Арсенал багийн зүгээс бэлтгэлийн баазаа хааж, Микел Артетатай ойр байсан дасгалжуулагчдын багийнхныг өөрсдийгөө тусгаарлахыг шаарджээ. Мөн ирэх амралтын өдөр явагдах байсан Английн Премьер лигийн 30-р тойргийн Арсенал-Брайтон энд Хоув Альбион багуудын тоглолт цуцлагдсан байна.
Английн Премьер лигийн зүгээс маргааш багуудын шуурхай хурлыг зарлажээ.
The Premier League will convene an emergency club meeting tomorrow morning regarding fixtures after Mikel Arteta tested positive for COVID-19
Statement: https://t.co/ofi5DhIQZM pic.twitter.com/RmnxRHXooz
— Premier League (@premierleague) March 12, 2020
Холбоотой мэдээ