&#34Шонхорын гараа&#34 барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

&#34Шонхорын гараа&#34 барилдаан боллоо

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит "Шонхорын гараа" өсвөр бөхийн барилдаан боллоо. Жил бүрийн намар гурван насны ангилалаар болдог тус барилдааныг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Сокол ХХК-ны захирал Н.Алтаншагай санаачлан 10 дахь жилээ амжилттай зохион байгуулжээ. Уг барилдаан энэ жилээс эхлэн Архангай аймгийн анхны дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит болон зохион байгуулагдахаар болсон бөгөөд тус барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Г.Батбаяр, аймгийн арслан Х.Мэндбаяр, аймгийн заан Ж.Дагва-очир нарын бөхчүүд хүрэлцэн очсон байна.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж