Монгол Улсын дөрвөн иргэн Казахстан улсаас 8000 маск хил давуулах гээд баригдсан байна. Тус улсын Павлодар мужийн “Шарбакты” хилийн боомтоос уг зөрчлийг цагдаагийнхан илрүүлэн саатуулжээ.
Шинэ коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтээр маскны хомсдолд ороод буйг ДЭМБ-аас мэдээлж буй. Иймд зарим улс орнууд маскны экспортоо хааж, дотоодынхоо хэрэгцээг хангахад анхаарч байгаа юм.
Казахстаны Засгийн газраас эмнэлгийн зориулалттай амны хаалтыг гадаадад гаргахыг хориглосон. Тус улсад одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байгаа ч урьдчилсан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгаа билээ. Харин тус улсаас гадаадын иргэд дээрх хоригийг зөрчих явдал гарсаар байгаа аж.
Б.ЦЭЦЭГ