Төв банк ирэх сараас мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдана | News.MN

Төв банк ирэх сараас мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдана

Төв банк ирэх сараас мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдана

Төв банк ирэх сараас мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдана

Төв банк дөрөвдүгээр сараас цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 килограмаар савласан үрлэн мөнгө, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр дотоодын гар урчууд гарал үүсэл нь тодорхой үнэт металлаар үйлдвэрлэх явуулах, үнэт металлын худалдаа эхлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Монголбанк 2020 он гарснаас хойш нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авчээ. Энэ нь худалдаж авсан үнэт металлын дүн III сарын 11-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өсөж, 4.9 тонн хүрэхэд нөлөөлсөн байна. Хувиар илэрхийлбэл 400 хувийн өсөлт харуулжээ.

Дашрамд дурдахад, шинэ төрлийн коронавирусийн улмаас алтнаас бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд итгэх итгэл буурч, олон улсын зах зээлд алтны үнэ 2012 оноос хойш дээд түвшин буюу унц нь 1700 ам.доллар хүртлээ өсөв. Энэ нь алт тушаалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болжээ.

Тухайлбал гуравдугаар сарын 11-нд Төв банкны худалдаж авсан алтны үнэ грамм нь 147 мянган төгрөгтэй тэнцэж байсан нь өмнөх оны мөн үед 109 мянган төгрөгөөр худалдаж авч байсантай харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн онд АМНАТ-ийн эрх зүйн орчны тодорхой бус байдлаас үүдэж оны эхний саруудад тонн хүрэхгүй алт худалдаж авч байв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ingeed nemerguiee huuye 2020-03-13 64.119.26.198

Inflation ni huurugduud tugrug ni tsaas bolj baigaa ediin zasagt naad mungun guldmai chin nemerguiiee. Tertei tergui humuusiin hudaldan avah chadvar unaj baihad chin naad mungiig chin avah chadalgui l bolovuu

Avatar

H 2020-03-13 64.119.18.180

Mash zuv sanaa bn! Huvitsaa unaaad bas mongol tug urgelj unaj baihad bol.
Mongol bank odoo alt ahiuhan avch ene dollar hanshiaa barih heregtei

Avatar

Paвcaл 2020-03-13 73.42.213.129

Ямар үнэтэй яаж зарж байгаа бол?

Avatar

Зочин 2020-03-13 192.82.75.130

Монголбанкны авах арга хэмжээ арай дэндүү тэнэгтэж байна. Халдварт өвчтэй тэмцэх ажлын хүрээнд хуучин цаасан мөнгө ариутгаж, зах зээлийн зайлашгүй шаардлагатай хэрэгцээг зогсоохгүй эргэлдүүлэх бодлого алга уу?

Avatar

Зочин 2020-03-13 103.212.117.179

Uneer zarj bn le. Hen avah uu. Olon ulsyn hanshaar zarah estoi

Avatar

Зочин 2020-03-13 103.212.117.179

Zoosyg olon ulsyn hanshaas hamaagui undur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж