С.Баяр: Ачина гэж айлгав, жарнаа үзсэн хүнд айх зүйл бага

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

С.Баяр: Ачина гэж айлгав, жарнаа үзсэн хүнд айх зүйл бага

С.Баяр: Ачина гэж айлгав, жарнаа үзсэн хүнд айх зүйл бага

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн.

Мөн түүнд 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль зөрчин, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний хөрөнгөтэй болж, түүнийгээ оффшор бүсээр дамжуулан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв.

Өнгөрсөн оны арванннэгдүгээр сард Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн” хэмээн мэдээлсэн билээ.

С.Баярт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ. Улмаар өөрт нь гардуулж өгөх гэхэд татгалзсан байна. Энэ талаар тэрбээр твиттер хуудастаа “Өчигдөр (2020.03.11) надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм бага” хэмээн жиргэсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
13
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж