ОХУ-ын Холбооны зөвлөл гуравдугаар сарын 11-ний Лхагва гаригт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг санал хураалтаар дэмжлээ. 160 гишүүн дэмжиж, нэг гишүүн эсэргүүцэж, гурван гишүүн түдгэлзсэн байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Төрийн Думын Төрийн байгуулалтын хороонд 400 саналыг фракцуудын зүгээс өгсөн бөгөөд үүнээс 200 гаруйг нь хуулийн төсөлд оруулжээ.
Одоо хуулийн төслийг ОХУ-ын засаг захиргааны нэгжүүд хэлэлцэнэ. Орон нутгийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар хэлэлцэн дэмжвэл Холбооны зөвлөл гуравдугаар сарын 14-нд орон нутгийн парламентын дэмжсэн төслийг хэлэлцэх юм.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаарх Бүх нийтийн санал асуулга дөрөвдүгээр сарын 22-нд товлогдсон.
Зочин 2020-03-13 64.119.16.50
Нэг өдөр манай Жонхуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн засаглал тогтооно гээд гүйж явахад гайхах зүйлгүй. Ах нараа дуурайна энэ тэр гээд золбинтож мэдэх л байх
Зочин 2020-03-13 103.229.121.11
Путин ч яахав, ингээд насан турш Хаан суух болж байх шиг байна. Харин манай Женко дууриаж биднийгээ баллах вий дээ?!?!!