ОХУ-ын Холбооны зөвлөл гуравдугаар сарын 11-ний Лхагва гаригт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг санал хураалтаар дэмжлээ. 160 гишүүн дэмжиж, нэг гишүүн эсэргүүцэж, гурван гишүүн түдгэлзсэн байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Төрийн Думын Төрийн байгуулалтын хороонд 400 саналыг фракцуудын зүгээс өгсөн бөгөөд үүнээс 200 гаруйг нь хуулийн төсөлд оруулжээ.
Одоо хуулийн төслийг ОХУ-ын засаг захиргааны нэгжүүд хэлэлцэнэ. Орон нутгийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар хэлэлцэн дэмжвэл Холбооны зөвлөл гуравдугаар сарын 14-нд орон нутгийн парламентын дэмжсэн төслийг хэлэлцэх юм.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаарх Бүх нийтийн санал асуулга дөрөвдүгээр сарын 22-нд товлогдсон.
Холбоотой мэдээ