Москвагийн амьтны хүрээлэнгийн панда хулсгүй үлдэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Москвагийн амьтны хүрээлэнгийн панда хулсгүй үлдэхгүй

Москвагийн амьтны хүрээлэнгийн панда хулсгүй үлдэхгүй

Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хятадаас оруулж ирэх бараанд хязгаарлалт тавиад байгаа ч Москва хотын амьтны хүрээлэнгийн панда идэх хулсгүй үлдэхгүй гэж амьтны хүрээлэнгийн захирал Светлана Акулова РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

"Насанд хүрсэн пандагийн хоолны цэсэнд таван төрлийн хулс ордог. Эдгээр хулсыг Хятадын Сычуаниас авчирдаг. Хятадад вирусийн тархалт дэгдсэнтэй холбоотойгоор хоёр долоо хоногийн өмнө ирэх ёстой байсан хулснуудаа авч чадаагүй байна. Гэхдээ бидэнд нөөц байгаа. Захиалгат хулс удахгүй ирнэ. Тэр болтол нөөцөнд байгаа хулс хүрнэ” хэмээн тэр хэллээ.

Гэхдээ захиалсан хулсаа өөр маршрутаар буюу Голландаар дамжуулан хулсаа авахаар болжээ. Хулсыг тодорхой журмын дагуу ариутган халдваргүйжүүлсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж