Жуулчид захиалгаа цуцалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Жуулчид захиалгаа цуцалж эхэллээ

Жуулчид захиалгаа цуцалж эхэллээ

Коронавирусийн халдвараас сэргийлэн ОХУ-ын нийслэл Москва хот гадаад орноос ирж байгаа гадаад иргэн бүрийг 14 хоног карантилах шийдвэр гаргасан. Сүүлийн хоногуудад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо Москва хотод огцом нэмэгдэж байгаа юм. Москвагаас гадна Оросын бусад хот ч мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн.

Оросын Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн холбооны нарийн бичгийн дарга Ирина Тюринагийн РИА Новости-д хэлснээр сүүлийн өдрүүдэд гадаад орны жуулчид захиалгаа цуцалж эхэлжээ.

“Жуулчид хэдэн арваараа захиалгаа цуцалж байна. Москва хотоор дамжин Санкт-Петербург, Калининград, Алтан бүслүүрийн хотууд зэрэг Оросын бусад хотод аялах маршруттай байсан жуулчид захиалгаа цуцалж эхэллээ. Ялангуяа Германы жуулчид захиалгаа хамгийн их цуцалж байна” гэж Ирина Тюрина хэллээ.

Хөл хорио хэдий хугацаанд үргэлжлэх, хөл хориог хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь жуулчлалын бизнес эрхэлдэг компаниудад хамгийн гол хүндрэл учруулж байна гэж тэр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж