Улаанбаатар хотод 11.892 хүн ирж, 19.592 хүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 11.892 хүн ирж, 19.592 хүн гарчээ

Улаанбаатар хотод 11.892 хүн ирж, 19.592 хүн гарчээ

Улс, хот хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл хаагаад буй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтын цэгээр хот руу 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 тээврийн хэрэгслээр 7700 хүн гарч, нийт 6999 тээврийн хэрэгсэл 19.592 хүн нэвтэрчээ. Эдгээр нь албан томилолттой 419, эмнэлгийн 139, гачигдалтай 208, ачаа тээврийн 1450 тээврийн хэрэгсэл байжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвийн 2409 ажилтан, алба хаагч 24:00 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж