Хуурамч мэдээ, мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнд түгээсэн 17 иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэднийг коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг айдаст автуулж, эмх замбараагүй байдалд иргэдийг уриалан турхирсан хэмээн үзжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүр ёс зүйтэй байж, баталгаагүй, баримтгүй худал, хуурмаг мэдээг өөрийн нүүр ном болон твиттер хуудсандаа нийтлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас хатуу санууллаа. Хэрэв худал ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хоёр сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна.
Б.ЦЭЦЭГ