Франц иргэний үйлчлүүлсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов | News.MN

Франц иргэний үйлчлүүлсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов

Франц иргэний үйлчлүүлсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов

Франц иргэний үйлчлүүлсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов

Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц улсын иргэний үйлчлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.

Тодруулбал, энэ сарын 3-наас 6-ныг хүртэлх хугацаанд Франц улсын иргэний үйлчлүүлсэн "Таван Богд фүүдс" ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын “Бизнес плаза” салбар, "ТИ ОУ ЭМ" ХХК-ийн “Веренда” ресторан, "Перу Гурмет" ХХК-ийн “Назка” ресторан, "Ариг Интернэйшнл" ХХК-ийн “Ариг-2” ресторанд энэ сарын 10-нд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, улсын ахлах байцаагчийн актаар дээрх шийдвэрийг гаргажээ.

Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалт тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж