БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ | News.MN

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.13-нд нийтлэгдсэн

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

Шинэ коронавирусийн халдвар голомтлон тархаж буй таван улсын нэг нь БНСУ. Тус улсад манай улсын 48 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна.

Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд тусгай үүргийн дөрвөн нисэх онгоц БНСУ, Япон улсаас  мянга гаруй иргэнээ татан авахаар төлөвлөөд буй.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгчээ. Элчин сайдын яаманд хүсэлтээ өгсөн иргэдийн бүртгэл эхлээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж