Гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдөв | News.MN

Гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдөв

Гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдөв

Гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдөв

Жолооч нар гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдсөнийг анзаараагүйн улмаас осол гаргах болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Дөлгөөн нуурын уулзвар, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар зэрэг газарт гэрлэн дохионд өөрчлөлт орсныг жолооч нар анзааралгүй өөрийн явах урсгалд ногоон гэрэл асна хэмээн таамаглаж, хөдөлснөөр осол гарах шалтгаан болжээ.

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Далайцэрэнгийн хэлснээр Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан гэрлэн дохионы асах дараалалд өөрчлөлт оруулж, хөдөлгөөнийг сийрэгжүүлэх тохиолдол байдаг аж.

Тэрбээр “Гэрлэн дохионын асах дараалал өөрчлөгдсөний дараа жолооч нар өөрийн явах урсгалыг эндүүрч осол гаргах тохиолдлууд гарсан. Иргэдэд анхааруулж хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг баримталж, уулзвар нэвтрэхдээ өмнөх хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг зам тавьж өгөх болон гэрлэн дохиогоо сайтар нягталсны дараа уулзвараар нэвтрэх хэрэгтэйг сануулж байна.

Мөн зарим жолооч хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахгүй байгаа гэж буруу бодож, хөнгөмсгөөр найдан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргасан тохиолдол нэмэгдсэн. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя " хэмээв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Замын цагдаагын оркуудаа 2020-03-13 202.9.40.177

Ийм юмаар хамаагүй оролдож болдоггүй юмаа

Avatar

Зочин 2020-03-13 103.229.121.11

Явж сурсан уулзвартаа жолооч нар "Одоо ногоон асна" гээд шар гэрэл асч дуусаагүй байхад л ухасхийдэгээс болж байгаа юм шдээ! Ямар уралдаж байгаа биш, 1-2 секунд тэвчих чадал алга уу, та минь ээ??? Адгуу, яаруу, тэвчээргүй зан!!!

Avatar

Зочин 2020-03-13 103.14.36.18

Яаж өөрчлөглсөнөө тодорхой бичиж мэдээллэ өгөөч. Тодорой бичээч ээ

Avatar

onom 2020-03-13 202.70.34.30

Асах дараалал өөрчлөгдөн гэдэг нь цаанаасаа гэрлэн дохионы удирдлагын төвөөс өөрчилж буйгаа хэлж буй юмаа. Замын ачааллыг харж байгаад цаанаас улаан, ногоон асах, сумтай гэрэл асах зэргийг цаанаас нь удирдана гэсэн үг. Тогтсон дараалал байхгүй. тиймээс мэдэгдэнэ гэж байхгүй. Зүгээр жолооч нар улаан аслаа одоо ногоон асна, тэр энэ сумтай гэрэл ассан одоо тэр асна гэх мэт тооцоо хийснээр алдаж байгаа тухай юм.

Avatar

зочин 2020-03-13 103.212.119.29

Явган зорчигчийн ногоон гэрэл хэт богино, хөөж гүйлгэх байдал их байгааг анхаарч засаасай билээ,

Avatar

Зочин 2020-03-13 182.160.39.49

Урьдчилан зарлан сануулсан юм уу?

Avatar

Зочин 2020-03-13 202.21.107.94

Сүүлийн үед машинууд арай л хурдан яваад байна. Гарцаар гарж байхад хурдтай эргэлт хийгээд мөргөчих гээд байх юм.

Avatar

Зочин 2020-03-13 202.126.89.42

Зүгээр л ногооноор яв,улаан дээр зогс…Дэлхий даяар ийм бна.Юунд нь будилдгийн малууд

Avatar

Зочин 2020-03-13 122.201.24.107

Өчигдөр тэмдэгээ өөрчилчөөд өнөөдөр нь ард иргэдээ торгодгоо болих хэрэгтэй шд.

Avatar

Зочин 2020-03-13 66.181.168.81

TEmdegiig harj yawah yostoi bolohoos taaj yawah yosgui yumaa. Bainga yawdag guuren deer ewdersen gedeg tmedeg tawisaar baital dawhij orj osol

Avatar

Зочин 2020-03-13 122.201.24.107

Зөв буруу нь мэдэгдэхгүй гэнэт л тэмдэг тэмдэглэгээ өөрчилнө. Тэр тэмдэг нь хүн холоос харахын аргагүй жижигхэн. Тэгээд л нөгөө цагдаа нь шидэт дохиураа гозолзуулаад л Чи дүрмээ унш, тэмдэг тэмдэглэгээ гэж ирээд л торгож өгнө дөө. Ер нь замын хөдөлгөөнд орж байгаа хүмүүс сүүлийн үед үнэхээр их бухимдалтай байгаан ажиглагдаж байна. Тэмдэг тэмдэглэгээ солисон бол цаг хугацаатай системтэй хиймээр юм. Тэр хийсэн өөрчлөлтөө хүмүүстэй таниулах, дадуулах хугацаа өгөх хэрэгтэй шд.

Avatar

Зочин 2020-03-13 192.168.12.130

Судалгаанд үндэслэж өөрчлөлт хиймээр байна. Сайтар судлаад, хаана ачаалал их байгаа, ямар гарц байгааг судлаач дээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаа /тээврийн цагдаа?/ гээд холбогдох байгууллага нь. Хэдэн цагдаагаа гавьтай үр дүнгүй гэрлэн дохиотой уулзвар дээр зогсоож байхаар судалгаанд үндэслэн гарч ирэх ачаалал ихтэй хэсгийг зохицуулах, улмаар энэ ачаалалтай, түгжрэл үүсгэдэг хэсгийг хэрхэн асуудалгүй болгох вэ гэдгээ судал, нягтал, ажил хий, үр дүн гаргаач ээ.

Avatar

Зочин 2020-03-13 202.179.25.252

Ер нь олон нийт оролцож байгаа замын хөдөлгөөнтөй газарт шинэ өөрчлөлт хийхдээ нийтэд анхааруулж болдоггүй юм боловуу. Энд тэнд нууцаар гэнэтхэн тэмдэг тавьчихаад цагдаа нар нь холхон нуугдаж зогсч байгаад торгодгоо зогсоомоор юм. Одоо ч зүүн баруун жолоодлогын тэмцэл явагдаад Дүрэм ч бүр будаа будаа. Тэгээд ямар машин явуулахаа нэг тийш болгож чадаагүй байж юун дүрэм ярьдаг юмбэ, анхнаасаа манайх баруун гарын дүрэмтэй гээд хууль дүрмээ хэрэгжүүлсэн бол өнөөгийн ийм байдалд орохг

Avatar

Зочин 2020-03-13 95.147.17.0

Замын хөдөлгөөний дүрэм гэж ёстой холион бантан, ялангуяа 4 замын уулзвартай газар явган зорчигчийн "нядалгааны газар" болох эрсдэлтэй. 10 -2ү-иодхон секундэд анивчаад унтардаг ногоон гэрлээр яарч сандран гарах санаатай гарцын зураас дээр ганц хоёрхон алхаж эхэлтэл хажуугаас машинууд дайраад л орж ирдэг. Энэ гажиг дүрмээ өөрчлөх цаг болсон баймаар. Хэчнээн хүний амийг авах гэсэн юм бол?

Avatar

Зочин 2020-03-13 122.201.22.42

Онцын ач холбогдолгүй бол гэрлэн дохионы дарааллыг битгий өөрчлөөчээ.ЗГ-ын тогтоолоор баталсан ДҮРМЭЭ баримтлах нь осол гарахгүй байх баталгаа шүү. Одоо манай ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ДЭЭД ТОО БОДОХТОЙ АДИЛ ОЙЛГОХОД ХЭЦҮҮ БАЙХАД БАС ГЭРЛЭН ДОХИОНЫ АСАХ ДАРААЛЛЫГ ӨӨРЧИЛЖ ЯАХ ЮМ. Жолооч хүн чинь энэ уулзвараар гарахад гэрэл нь ингэж асдаг юм гэдгийг мэдээд дүрмээрээ нэвтэрдэг юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж