Бээжин, Шанхайн орлогч дарга нарыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Бээжин, Шанхайн орлогч дарга нарыг шалгаж байна

 

Хятадын авлигатай тэмцэх газраас Бээжин болон Шанхайн хотын орлогч дарга нарыг мөрдөн шалгаж байна. Бээжингийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лу Сивен болон Шанхай хотын даргын орлогч Ай Баожун нарыг Хятадын авлигатай тэмцэх газраас шалгаж байгааг өнөөдөр /XI.11/ мэдээллээ.

 

Өдгөө 60 настай Лу Сивен Бээжингийн эдийн засаг, аж үйлдвэрийн асуудал хариуцдаг бөгөөд намын албаныхныг улстөрд сургадаг сургуулийн захирлаар ажилдаг аж. Харин 55 настай Ай Баожун нь “Баошан” ган, төмрийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байжээ. Ай Баожун 2007 он Шанхай хотын даргын орлогчоор томилогдож, хотын чөлөөт худалдааны бүсийг даргалах болсон аж.

 

 

Хятадын дарга Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд гурван жилийн хугацаанд нам засаг, цэрэг армийн 100 гаруй өндөр албан тушаалтныг баривчилж, шийтгэсэн байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж