"Төв Азид Covid-19 илрээгүй ч, эмзэг байдлаа мартаж болохгүй" | News.MN

"Төв Азид Covid-19 илрээгүй ч, эмзэг байдлаа мартаж болохгүй"

"Төв Азид Covid-19 илрээгүй ч, эмзэг байдлаа мартаж болохгүй"

"Төв Азид Covid-19 илрээгүй ч, эмзэг байдлаа мартаж болохгүй"

НҮБ-ын дэргэдэх Олон улсын вакцины хүрээлэнгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн ерөнхий захирлын орлогч, алдарт эмч-эпидемиологч Михаил Фаворов Узбекистаны эрүүл мэндийн сайд Алишер Шадмановын хамт Ташкентад Төв Азийн орнуудад яагаад коронавирусийн халдвар өнөөдрийн хүртэл илрээгүй байгаа талаар сонирхолтой лекц уншжээ.

 

"Төв Азийн орнуудад өнөөдрийг хүртэл коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар бид маш их судалсан. Магадгүй хуурай агаар, цаг агаарын онцлог эсвэл тэдгээр орнуудад ургадаг царван нөлөөлдөг байж болох юм. Одоогоор ямар нэгэн зүйлийг таах, таамаглах нь утгагүй. Гэхдээ баримт бол баримт. Төв Азийн орнуудад covid-19 илрээгүй, илрэх ч үгүй байх" гэж Михаил Фаворов хэлжээ.

Гэхдээ тэрбээр коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй Төв Азийн орнуудын Засгийн газрын хүчин чармайлтыг онцлохын зэрэгцээ эмзэг байдлаа мартаж болохгүй гэдгийг сануулжээ. Учир нь, хэрвээ коронавирусийн халдвар Узбекистанд илэрлээ гэж бодоход эрүүл мэндийн систем нь халдварыг тогтоож дийлэхгүй гэв. Тодруулбал, хүнд өвчтөн байвал хиймэл амьсгалын аппарат, тусгаарлах байр гэх мэтчилэн асуудал их бий гэдгийг анхааруулав.

Эх сурвалж: m.uz.sputniknews.ru

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж