УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлнэ | News.MN

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлнэ

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлнэ

Сонгуульд оролцох нам, эвсэл нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог.

Харин сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж