ОХУ: Ялалтын баярыг цуцлах асуудал огт яригдаагүй

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

ОХУ: Ялалтын баярыг цуцлах асуудал огт яригдаагүй

ОХУ: Ялалтын баярыг цуцлах асуудал огт яригдаагүй

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад уламжлал ёсоор ОХУ-ын Москва хотноо тавдугаар сарын 9-нд болно. Тэгвэл шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт дэлхийн олон улсад эрчимтэй тархаж, ДЭМБ "Цар тахал" гэдгийг зарлаад байгаа энэ үед тус арга хэмжээг энэ жил өнжих үү гэсэн асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ "Москва хотноо тавдугаар сарын 9-нд болох аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцлах асуудал огт яригдаагүй. Бэлтгэл ажил үргэлжилж байна. Бид одоогоор коронавирусийн тархалтын нөхцөл байдлыг ажиглаж байна" гэжээ.

Харин Казахстан улс тавдугаар сарын 9-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан олон нийтийн арга хэмжээ болон цэргийн парадыг цуцалж буйгаа өнөөдөр /2020.03.12/ мэдэгдсэн.

Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээд өнөөдрийн байдлаар 20 орны төр засгийн тэргүүн нар оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно гэдгээ баталгаажуулсан билээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний 80 алба хаагч Улаан талбайд болох цэргийн парадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж