МАН-ын бүлэг завсарлага авахгүй гэлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН-ын бүлэг завсарлага авахгүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг завсарлага авахгүй гэлээ

УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад завсарлага авсан. Үүний шалтгааныг олон нийтэд зөв ойлгуулах үүднээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ: “Улс орны төсөв батална гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцоё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон” хэмээлээ. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Бид хүлээцтэй хандаж төсөв төлөвлөгөөг бодит байдалд нийцүүлж батлахын төлөө хичээж байна. Харамсалтай нь бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, хүч түрэх байдлаар шийдэх гээд байна. УИХ-ын даргын авир хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүдийн бүрэн эрх хууль хүндлэх, хуулийг дээдлэх ёсонд нийцэхгүй авир гаргаж байна” гэсэн юм. Түүнчлэн хамгийн боломжтой хэд хэдэн санал, шаардлагуудыг хүлээж авахгүй байгаа учраас бухимдалтай байна гэж мэдэгдлээ.  

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: “Төсвийн хэлэлцүүлгийн үед үг хэлэх эрхээ авчихсан байсан гишүүдийн үгийг хэлүүлэхгүй байна. Эдийн засгийн өсөлтөө зөв тооцож, бодит дүгнэх хэрэгтэй. Өрийн таац босгоо давчихсан, хэлэлцэж байгаа 2016 оны төсвийн тооны 80 хувь нь худлаа. Ийм буруу төсөв баталбал улс орон илүү ихээр хямарна” гэсэн юм.      

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2015-11-11 203.194.118.7

МАН-д хэзээ ч ичих булчирхай байсангүй дээ.Муу хулгайч,*****,авлигач,дарангуйлагч нам сөнөөсөй

iluu ihiig 2015-11-11 203.194.114.107

busgui.mn

Зочин 2015-11-11 202.70.43.18

Zuv bnaa. Nukhatstai khandakh kheregtei.

Зочин 2015-11-11 202.21.120.66

mash zuv AN-nhan arai denduu bn

боөйдылөбор 2015-11-11 202.70.43.254

ядаргайтайм бээ, ажлаа хийхгүй. би ч бас ажлаасаа завсарлага авмаар байна штэ. энэ нэг заваан юмыг болимоор юм доо. ажлаа хийгээл явжийх хэрэгтэй штэ ер.

Зочин 2015-11-11 202.131.235.74

sanal hyraalt yagaad 50.50 hyvitai garsan bee....televiz yzej baital....

Зочин 2015-11-11 202.131.225.147

Эд нарын санаа хэдэн үг хэлээд л уншигддаг болж дээ. Өчүүхэн амьтад.

derhed 2015-11-11 203.169.48.142

chini shuteed bga nuhdud chin ulsiig elgeer n hevtuulchhleee,. ed nar uchuuhen amitad n unen ch ed nariin ingej elgeeree hevtej baisangui,.. sain bodddd,