“Эрүүл хөвсгөлчүүд” хөтөлбөр хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

“Эрүүл хөвсгөлчүүд” хөтөлбөр хэрэгжиж байна

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын ард иргэд, албан байгууллагын дунд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар спорт, эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон талт үйл ажиллагаа явагдаж байна. 

Тус сангаас “Эрүүл хөвсгөлчүүд” хөтөлбөрийг өрнүүлэн, Мөрөн  сумын Нэгдсэн эмнэлэгт старекс маркийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон авто машин, эмнэлгийн нийт эмч ажилтнуудад Австрали улсад үйлдвэрлэгдсэн халад, мэс заслын эмч нарын тусгай хувцас хэрэглэлийг Л.Мөнхбаатар гардуулан өглөө. Тэрээр “Бид төв суурингаас алслагдсан гэлтгүй өвдсөн тохиолдолд мэргэжлийн байгууллагын үйлчилгээг хурдан шуурхай хүртэх учиртай. Хүний амь нас гэдэг минут секундээр хэмжигдэж байдаг билээ. Тиймээс энэ машин яаралтай түргэн тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд хурдан шуурхай хүрч эрүүл энхийг бэлэглэх болтугай. Эрүүл байна гэдэг хамгийн эрхэм зүйл. Та бид бүгд эрүүл байж гэмээнэ Хөвсгөл нутаг минь хөгжин дэвжих болно” гэсэн юм.

Мөн  Мөрөн сумын иргэд болон хөдөөгийн сумдын иргэдийг “элэгний В,С вирус, сахар”-ын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж оношлон, өрх бүрт 15 төрлийн хэрэгцээт эм, тариа хэрэгсэл бүхий өрхийн эмийн санг өглөө.

Шинжилгээг баг бүрийн өрхийн эмнэлэг дээр Улаанбаатар хотоос ирсэн туршлагатай эмч нар явуулж байгаа бөгөөд хүн амын дунд хамгийн их тархацтай байдаг элэгний өвчлөл, чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж