MERS болон SARS зэрэг уршигт халдварт өвчний нэгэн төрөл болох Коронавириусийн хурдацтай тархалттай тэмцэхээр ДЭМБ онц байдал зарласан нь халдварт өвчний улмаас онц байдал зарласан долоо дахь тохиолдол боллоо.
Өмнө нь:
- 2009 онд Гахайн томуу–H1N1 томуугийн дэгдэлтийн үеэр 200 мянган хүн нас барж, дэлхий нийтээр онц байдал зарлан тархалтыг хянах арга хэмжээ авч, вакцин гаргах авахаар шуурхай ажилласан.
- 2014 онд Полио–Хүний тархи нугасыг гэмтээж халдварт энэ вирусийн шинж тэмдэг 2012 онд илэрч, 2013 онд тархалтын тоо оргилдоо хүрсэн юм. 2013 онд онц байдал зарлан өвчний тархалтыг зогсоож чадсан.
- 2016 онд Зика–Америк улсаас гаралтай Зика вирусийн халдварыг зогсоохоор ДЭМБ онц байдал зарлаж, шуурхай судалгаа хийсний үндсэн дээр халдварыг устгасан юм.
- 2014, 2019 онд Эболо вирус–Дэлхий нийтийг сандаргасан энэ халдварт өвчин 2014 оны наймдугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл тархсан энэ өвчний улмаас 30 мянгаас олон хүн халдвар авч баруун Африкт 11 мянган хүн нас барсан уршигт явдлын үеэр онц байдал зарласан. Эбологийн дараагийн онц байдлыг өнгөрсөн жил Конго улсад тархсан дэгдэлтийг зогсоохоор авч байсан.
Иймд ДЭМБ дэлхий нийтэд дараах халдвараас урьдчилан шинэчилсэн зөвлөмжийг хүргүүлж байна:
- Гараа спиртийн агууламжтай ариутгагчаар тогтмол ариутгах.
- Ариутгаагүй гараа нүүрэндээ хүргэхгүй байх.
- Ханиаж, найтаахдаа хэрэглэсэн амны алчуурыг сайтар хумьж хаяад гараа ариутгах.
- Олон нийтийн газар шүлсээ хаяхгүй байх.
- Ханиаж, найтаасан хүнтэй ойроос харилцахгүй байх.
- Хэрэв ханиалгаж халуурч, амьсгалахад зовиуртай байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хандах, гадаад улс руу зорчсон эсэхээ заавал мэдэгдэх.
- Амьтны захаар зорчихгүй, амьтдад хамгаалах хэрэгсэлгүйгээр хүрэхгүй байх.
- Түүхий мах хэрчих хутга, гамбанзыг тусгаарлах.
- Амьтны гаралтай боловсруулаагүй, түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүнийг анхааралтай сонгох, сайтар болгож хэрэглэх.
- Дархлаа дэмжих, шим тэжээлтэй хүнс хэрэглэж, хангалттай унтаж амрах.
- Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх.
- Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглох.
Олон улсаар зорчихдоо:
- Өвчний шинж тэмдэг ихээр илэрсэн халдварын голомтот бүс нутгуудаар зорчихгүй байх.
- Олон улсын нисэх буудлууд болон халдвар тархсан бүс нутагт халдварын шинж тэмдгийг урьдчилан илрүүлэх, халдвар тархаахгүйн тулд хяналт шалгалтыг чангатгах, гарц болон нэвтрэх хэсэгт хяналтын төхөөрөмж нэвтрүүлж хянах.
- Дотоодын нислэг болон, галт тэрэгний зогсоол, хот хоорондын тээврийн хэрэгслийн баазад мөн вирусийн хяналтын төхөөрөмж нэвтрүүлэх, зорчигчид болон зорчин ирэгсдийг шалгах
- Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн бүс нутгаар зорчсон, халдвар авсан хүмүүстэй уулзсан бол заавал эмчийн үзлэгт орох.
- Халдварын тархалтын зогсоохын тулд хүмүүст урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг олгох, мэдээллээр хангах кампанит ажил зохион байгуулах. Түүнчлэн United, Delta, American Airlines, British Airways, Air Seoul, Lion Air, Lufthansa Group, Cathay Pacific, Finnair, Air Asia, Air India, Air Canada, All Nippon Airways, Asiana Airlines болон Korean Air зэрэг агаарын тээврийн компаниуд халдварын голомт болсон Ухань хотын нислэгүүдээ цуцлах шийдвэрт хүрлээ.
Эх сурвалж: ДЭМБ
Холбоотой мэдээ