“RVM” ухаалаг машинаар Umoney карт цэнэглэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

“RVM” ухаалаг машинаар Umoney карт цэнэглэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулав

“RVM” ухаалаг машинаар Umoney карт цэнэглэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулав
Нийлэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Манай улсад шинэ төрлийн корона вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдэж бэлэн байдлын зэрэгт шилжин, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон   үндсэн асуудлуудыг хэлэлцэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Мөн  нийслэлийн ИТХ-ын гуравдугаар сарын ээлжит XXXIII хуралдааныг  дөрөвдүгээр сар хүртэл хойшлууллаа.

Харин  нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хог хаягдлыг цуглуулах, түүнийг дахин боловсруулах, бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэх “RVM” ухаалаг машинаар  “Umoney” карт цэнэглэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэн, дэмжив. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор багтаан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өгөв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахад өгөх санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж