Жолооч нарын 10 хувь нь л хамгаалах бүс хэрэглэдэг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жолооч нарын 10 хувь нь л хамгаалах бүс хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Жолооч нарын 10 хувь нь л хамгаалах бүс хэрэглэдэг

Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн  хэрэгслээр зорчигчдын 10.6 хувь  нь хамгаалах бүс хэрэглэсэн,  82.9 хувь нь  хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 6.5 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй байгааг харуулж байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Зам тээврийн осолд өртөх үедээ  жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын хамгаалах бүс хэрэглэсэн байдал:

Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид  осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан  зорчигчийг   25-75 хувиар  осол гэмтэл, эрсдлээс  бүрэн хамгаалдаг  гэсэн тоо баримтыг  Дэлхийн эрүүл мэндийн  2013 оны тайланд тусгасан байдаг. Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ тэр бүр хэвшигдээгүй байна. Автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүр ач холбогдлыг нь ойлгож хүүхдийг аюул эрсдлээс хамгаалж, хэрэглэж хэвших явдал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Учир нь дэлхийн улс орнуудад  хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр  нярай хүүхдийг  зам тээврийн осол  гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. 

 

Хамгаалах бүсний хэрэглээ

             

Он

Хамгаалах бүс зүүгээгүй зөрчлийн илрүүлэлт

ЗТОсолд орж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээ

улс

хот

зүүсэн

зүүгээгүй

тогтоогдоогүй

1

2013 он

75290

28916

3.9%

76.5%

19.6%

2

2014 он

134742

90626

26.9%

56.0%

17.1%

3

2015 оны эхний 9 сар

108486

63935

10.6%

82.9%

6.5%

Нийт:

318518

183477

     

 Эх сурвалж: www.polit.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 202.21.111.98

Харин ч манайд хамгаалалтын бүсээ их зүүдэг болсон. Гэхдээ осол бол осол.