10 хүртэлх насны хүүхдүүдэд толгойгоор тоглохыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

10 хүртэлх насны хүүхдүүдэд толгойгоор тоглохыг хоригложээ

Хүүхдүүд нь толгойгоороо тоглосноос үүдэн авсан тархины доргилт, тархи хөдлөлт зэрэг бэртэл, гэмтэлд сэтгэл нь түгшсэн эцэг эхчүүдийн нэхэмжлэлийг 15 сарын турш авч хэлэлцсэн шүүхийн шийдвэрийг иш үндэс болгон Америкийн хөлбөмбөгийн холбооноос, 10 нас хүрээгүй хүүхдүүдэд бэлтгэл сургуулилтын төдийгүй албан ёсны тэмцээний үед толгойгоор тоглохыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Харин 11-13 насны хүүхдүүдэд албан ёсны тэмцээний үед л толгойгоороо тоглохыг зөвшөөрчээ.

2010 онд хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг 50 мянга орчим хүүхэд толгой, тархиндаа бэртэл гэмтэл авсан гэсэн судалгаа гарч байжээ.

Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж