Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Нур-Султан хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад болон олон нийтийн арга хэмжээг цуцаллаа. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Берик Уали фейсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэв.
Казахстан улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ард иргэддээ зөвлөж байна. Мөн тус улсын ерөнхий боловсролын сургуулиудын амралтыг гуравдугаар сарын 16-аас эхлүүлэхээр болов. Харин их дээд сургуулиудын хичээл зайн сургалтын горимд шилжих ажээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ